Финланд улсад элсээр цэнэглэдэг аварга зай хураагуур ажиллаж байна
Финланд улсад нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилготой элсээр ажилладаг аварга том эко зай хураагуур ажиллаж байна.
Мэдээллийн алба

Финланд улсад нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилготой элсээр ажилладаг аварга том эко зай хураагуур ажиллаж байна. Том агуулахын хэмжээтэй энэ зай хураагуур нь нэг удаадаа цэнэглэхэд өвлийн хүйтэн цаг агаарт долоо хоног дулаан хангах чадамжтай юм. Умард туйлын бүслүүрт оршдог Финланд улсын өмнөд хэсэгт барьсан энэ зай хураагуур одоогоор дэлхий дээрх хамгийн том элсэн зай хураагуур гэж тооцогдож байна. Одоогоор хараахан айлуудын хэрэглээнд нэвтрээгүй байгаа ч энэ жилдээ багтааж ашиглалтад оруулна гэж байгуулсан инженерүүд нь мэдэгдсэн байна.
Энэхүү элсэн зай хураагуур нь нар болон салхины эрчээр энерги хуримтлуулдаг, 100 мегават эрчим хүч хуримтлуулах чадвартай, нэг дүүргийг бүхэлд нь дулааны сүлжээнд хамруулах боломжтой гэж тайлбарлаж байна. Улмаар нэг дүүргээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээг 70 хувь бууруулах зорилго тавьжээ.


















