Финландад эвслийн Засгийн газар байгуулагдана
Финландын парламентийн сонгуульд сөрөг хүчний Социал демократ нам ялалт байгууллаа.
Мэдээллийн алба

Финландын парламентийн сонгуульд сөрөг хүчний Социал демократ нам ялалт байгууллаа. Саналын хуудсыг бараг бүгдийг нь тоолж дууссаны дараа тус нам 17.7 хувийн амжилт үзүүлсэн нь тодорхой болсон байна.
Хоёрдугаарт “Бодит финнчүүд” нам 17.5 хувийн санал авчээ. Харин гуравдугаарт Үндэсний эвслийн нам, дөрөвдүгээрт эрх баригч “Финландын төв” нам 14 хүрэхгүй хувийн саналаар орсон байна.
Ийнхүү сонгуулийн дараа Финладын улс төрчид эвслийн Засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүрчээ.


















