Финтек компаниудтай уулзалт хийлээ
Энэ жил Монгол Улсад хоёр шатлалт банкны систем үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа тул Монголын банкуудын холбоотой хамтран энэхүү уулзалтыг
Мэдээллийн алба

Энэ жил Монгол Улсад хоёр шатлалт банкны систем үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа тул Монголын банкуудын холбоотой хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж, санал солилцлоо.
Мөн Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хэрэгжиж, төлбөрийн системд банкнаас гадна хуулийн этгээд оролцох эрх зүйн орчин бүрдээд гурван жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 16 финтек байгууллага Монголбанкнаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна.
Тус уулзалтаар Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлж буй эрх зүйн орчны шинэчлэл, хяналт зохицуулалт, төлбөрийн системийн дэд бүтцийн шинэчлэийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, финтек байгуллагын саналыг сонсох, харилцан ойлголтыг бэхжүүлэх арга хэмжээ боллоо гэж Монголбанкнаас мэдээллээ.


















