Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Флойд Мэйведер Хабиб Нурмагомедовт 100 сая ам.доллар амлажээ

Хабибын менежер хэлэхдээ “Хабибыг зодог тайлсны дараа түүнд маш олон төрлийн санал ирсэн. Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведер түүнд тулалдах юм бол 100 сая ам.доллар өгье гэсэн. Флойдоос та нар асуугаарай. Хабиб тэр бүхнээс татгалзаж, “Би ээждээ зодог тайлна гэж амласан. Хэлсэн үгэн

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Флойд Мэйведер Хабиб Нурмагомедовт 100 сая ам.доллар амлажээ
Флойд Мэйведер Хабиб Нурмагомедовт 100 сая ам.доллар амлажээ. Зураг: МҮОНРТ

UFC холбооны аварга асан дагестан тулаанч Хабиб Нурмагомедов АНУ-ын мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведерээс 100 сая ам.долларын тулааны санал хүлээн авсан ч татгалзжээ.

Хабибын менежер хэлэхдээ “Хабибыг зодог тайлсны дараа түүнд маш олон төрлийн санал ирсэн. Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мэйведер түүнд тулалдах юм бол 100 сая ам.доллар өгье гэсэн. Флойдоос та нар асуугаарай. Хабиб тэр бүхнээс татгалзаж, “Би ээждээ зодог тайлна гэж амласан. Хэлсэн үгэндээ хүрнэ” гэж хариулсан” гэжээ.

Хабиб Нурмагомедов 2020 оны намар Жастин Гэтжиг ялсныхаа дараа холимог тулаанчийн замналаа төгсгөж байгаагаа зарласан билээ. Тэр нийт 29 тулалдаанд оролцож, нэг ч ялагдаагүй их спортоо орхисон юм.

Хуваалцах