Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Форбес” сэтгүүл 2017 онд Европын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг гаргажээ

"Форбес" сэтгүүл 2017 оны Европын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтын эхэнд Их Британийн нэрт зохиолч Жоан Роулинг сүүлийн 12 сарын хугацаанд 95 сая америк долларын ашиг орлогоороо тэргүүлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Форбес” сэтгүүл 2017 онд Европын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг гаргажээ
“Форбес” сэтгүүл 2017 онд Европын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг гаргажээ. Зураг: МҮОНРТ

"Форбес" сэтгүүл 2017 оны Европын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтын эхэнд Их Британийн нэрт зохиолч ЖоанРоулинг сүүлийн 12 сарын хугацаанд 95 сая америк долларын ашиг орлогоороо тэргүүлжээ.

Английн нэрт хүүрнэл зохиолч ЖоанаРоулингХарриПоттер” цуврал уран зөгнөлт зохиолыг туурвисан гэдгээр нь илүү таних байх. Түүний энэ бүтээл дэлхий дахинд хамгийн борлуулалттай бүтээл болж чадсан. Тодруулбал, олон улсад 400 сая гаруй номоо борлуулж чадсан юм. Мөн тэрээр өөр олон зуун шагналын эзнээр ч нэрлэгдээд байгаа. Тэрээр уран бүтээлээ "Ж.К.Роулинг" хэмээх нэрээр туурвидаг боловч ХарриПоттерномынхоо анхны хэвлэл дээр “ЖоаннаРоуланг” гэж нэрээ бичиж байсан аж. Анх 1995 онд тэрээр "ХарриПоттер ба Гүн Ухааны чулуу" нэртэй романаа хуучны бичгийн машин дээрээ бичиж гаргасан гэдэг.

Жагсаалтын 2-рт Португалийн нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналду 93 сая америк долларын цалингаараа эрэмбэлэгдсэн байна. Түүнийг дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөмбөгч гэдэгт эргэлзэх хүн байхгүй. Испанийн Реал Мадрид клубийн шилдэг тоглогч тэрээр 2016 онд Европын аваргаар шалгарч байсан юм.

Харин удаах байранд 88 сая америк долларын ашиг орлоготойгоор Их Британийн альтернатив рок хамтлаг болох “Колдплей” хамтлаг оржээ. Анх 1996 онд байгуулагдсан юм байна. Тус хамтлаг хөгжмийн нийт 200 гаруй шагналд нэрээ дэвшүүлж, эдгээрээс 62 шагналыг авч чадсан юм. Колдпей хамтлаг Оксфээм МэйкТрэйдФейр болон Эмнэсти гэх мэт алдартай олон улсын байгууллагатай хамтран олон нийтийн болон улс төрийн ажилд идэвхтэй оролцон, тэдний ажлыг дэмжин ажилладаг юм байна.

Үүний дараагаар цалингийн хэмжээгээрээ нэрт дуучин Адель, Швейцарын теннисчин Рожер Федерер, хөгжимчин Элтон Жон, алдартай тогооч ГордонРамзи, домогт дуучин Пол Маккартни, нэрт гольфчинРори Макилрой болон Ди-Жэй хөгжимчин КелвинХаррис нар тус тус эрэмбэлэгджээ.

Хуваалцах