Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ford explorer” автомашины шинэ загварыг 2020 онд зах зээлд нийлүүлнэ

энэ онд тансаг зэрэглэлийн “Lincoln” загварыг дамжлагаас гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд “Ford explorer”-ийн шинэ загварыг 2020 онд зах зээлд нийлүүлэх юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ford explorer” автомашины шинэ загварыг 2020 онд зах зээлд нийлүүлнэ
“Ford explorer” автомашины шинэ загварыг 2020 онд зах зээлд нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын “Ford Motor”, БНХАУ-ын “Changan Automobile” компани хамтран байгуулсан автомашин үйлдвэрлэгч “Changan Ford” 2021 он хүртэлх хугацаанд 18 шинэ загварыг зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа талаар CCTV мэдээллээ. Тус компанийн худалдаанд гаргах шинэ загварын тав нь байгальд ээлтэй, цахилгаанаар ажилладаг хөдөлгүүртэй байх аж.

“Changan Ford” компани Чунчин хотод 2001 онд байгуулагдсанаасаа хойш 800 тэрбум юань буюу 112 тэрбум ам.долларын нийт өртөг бүхий 6.5 сая автомашин үйлдвэрлэжээ.

Харин 2017 оны байдлаар Хятадын зах зээл дэх автомашины борлуулалт багасаж, жилд 819 мянган автомашин зах зээлд нийлүүлсэн бол 2018 онд энэ байдал улам л буурч, жилд 378 мянган машин л борлуулсан аж.

Сонирхуулахад, “Ford Motor” компани Хятадын зах зээлд гаргах шинэ загваруудынхаа талаар онцлохдоо тансаг зэрэглэлийн болон байгальд ээлтэй, цахилгаан хөдөлгүүрт гэсэн хоёр гол чиглэлийг баримтлах юм байна. “Changan Ford” энэ онд тансаг зэрэглэлийн “Lincoln” загварыг дамжлагаас гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд “Ford explorer”-ийн шинэ загварыг 2020 онд зах зээлд нийлүүлэх юм байна.

Хуваалцах