Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Форд” компани 7000 орчим ажилтан цомхотгоно

АНУ-ын авто машин үйлдвэрлэгч “Форд” компани дэлхий даяар нийт 7000 орчим ажилтнаа халахаар төлөвлөж байгаагаа зарлалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Форд” компани 7000 орчим ажилтан цомхотгоно
“Форд” компани 7000 орчим ажилтан цомхотгоно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын авто машин үйлдвэрлэгч “Форд” компани дэлхий даяар нийт 7000 орчим ажилтнаа халахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Үүнээс 900 орчмыг нь энэ долоо хоногт цомхотгоно гэж тус компанийн Ерөнхий захирал Жим Хекет цахим шуудангаар ажилтнууддаа мэдэгджээ.

Тэр дундаа менежер, оффисын ажилтнуудын дунд цомхотгол ихээр явуулна. Өөрөөр хэлбэл, оффисын ажилтнуудын 10 орчим хувь нь ажилгүй болно гэжээ. “Форд” компани дахин зохион байгуулалт хийж, ажилтнуудаа цомхотгосноор жил бүр 600 сая долларын зардал хэмнэнэ гэж тооцоолж байна.

Цомхотголд өртөх нийт ажилтны 2300 орчим нь АНУ-ын иргэд байх юм. Үлдсэн хэсэг нь гадаадад байдаг “Форд”-ын ажилтнууд байх аж. Цомхотгол ирэх наймдугаар сар гэхэд дуусна.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Форд” компани дэлхий даяар нийт 199 мянган ажилтантай байсан. Энэ нь өмнөх оныг бодвол 3000-аар бага гэсэн үг юм.

Хуваалцах