Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Форд” компани 900 морины хүчин чадалтай цахилгаан автомашиныг танилцууллаа

Америкийн Лас-Вегас хотод болсон автомашины шоуны үеэр Форд компани шинэ загварын цахилгаан автомашиныг танилцууллаа. Гэхдээ Mustang Lithium гэх хүчирхэг авто машиныг одоохондоо худалдаанд гаргахгүй юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Форд” компани 900 морины хүчин чадалтай цахилгаан автомашиныг танилцууллаа
“Форд” компани 900 морины хүчин чадалтай цахилгаан автомашиныг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Америкийн Лас-Вегас хотод болсон автомашины шоуны үеэр Форд компани шинэ загварын цахилгаан автомашиныг танилцууллаа. Гэхдээ Mustang Lithium гэх хүчирхэг авто машиныг одоохондоо худалдаанд гаргахгүй юм.

Форд компанийн танилцуулаад байгаа “Mustang Lithium” автомашин 900 морины хүчин чадалтай. Энэ зуун хувь цахилгаан автомашиныг худалдаанд гарахгүй ч гэсэн Форд компани цахилгаан автомашины үйлдвэрлэлд ихээхэн анхаарал хандуулж байгааг тус үйл явдал харуулжээ. Форд компанийн танилцуулснаар “Mustang Lithium” 800 вольтын цахилгаанаар явдаг. Энэ нь өнөөдрийн ихэнх цахилгаан машинаас хоёр дахин илүү цахилгаан зарцуулалттай гэсэн үг.

Америкийн машин үйлдвэрлэгч Форд компани энэ сарын сүүлээр спорт загварын цахилгаан автомашиныг танилцуулахаар төлөвлөж байна. Мөн тэдгээр спорт машиныг худалдаанд гарна гэдгийг ч мэдэгджээ. Гэхдээ спорт загварын цахилгаан автомашинууд лхагва гарагийн арга хэмжээний үеэр танилцуулсан “Mustang Lithium” шиг хүчтэй биш юм. Үүнээс гадна Форд компани ачааны загварын цахилгаан машиныг үйлдвэрлэх төслийг ч хэрэгжүүлж байна. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн автомашины үзэсгэлэнгээр “ЖенералМоторс” компани 700 морины хүчин чадалтай Камаро гэх цахилгаан машиныг танилцуулж байжээ.

Хуваалцах