“Formula-1”-ийн 72 дахь улирал түүхэндээ хамгийн олон гараатай болно
Нисгэгчид 5.41 км урттай замыг 57 удаа тойрох юм.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

“Formula-1”-ийн 72 дахь улирлын тав дахь гараа буюу Майамигийн гран при тэмцээн шинэхэн "Miami International Autodrome" зам дээр ирэх тавдугаар сарын 6-8-ны хооронд болно.
Нисгэгчид 5.41 км урттай замыг 57 удаа тойрох юм.
АНУ-ын Майами хотноо анх удаа “Formula-1”-ийн гран при тэмцээнийг зохиох бөгөөд уг гараа нэмэгдсэнээр “Formula-1”-ийн улирал түүхэндээ хамгийн олон буюу 23 гараатай болно.
Хуваалцах


















