Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Фото: АСЕМ-ын төлөөлөгчид дурсгалын зураг татууллаа

Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын Нэгдсэн хуралдаанууд өнөөдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фото: АСЕМ-ын төлөөлөгчид дурсгалын зураг татууллаа
Фото: АСЕМ-ын төлөөлөгчид дурсгалын зураг татууллаа. Зураг: МҮОНРТ

Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын Нэгдсэн хуралдаанууд өнөөдөр боллоо.

Эхний хэлэлцүүлэг нь “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж, АСЕМ-ын түнш орнуудын төрийн тэргүүн нар сүүлийн 20 жилийн улс төрийн хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл-нийгмийн солилцоо, хамтын ажиллагаагаа дүгнэж ярилцлаа.

Хоёрдугаар хэлэлцүүлэг нь “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр чуулж, Ази-Европын “зөөлөн” болон “хатуу” уялдаа холбоог хөгжүүлэхэд илүү төвлөрч ярилцсан юм. Эдгээр хоёр сэдэв бүхий хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг төгсгөлийн баримт бичгүүдэд тусган, батлах юм.

Нэгдсэн хуралдааны дараа дэлхийн төр засгийн тэргүүн нар дурсгалын зураг татуулсан юм.

Хуваалцах