Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Фото мэдээ: 28 байршилд 195 мянган цэцэг тариад байна

Мөн гоёлын 20 мянган бут, 100 мянган хайлаас, 100 шинэс, 500 улиас тарилаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фото мэдээ: 28 байршилд 195 мянган цэцэг тариад байна
Фото мэдээ: 28 байршилд 195 мянган цэцэг тариад байна. Зураг: МҮОНРТ

Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 48 гудамж байршлын 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчимд гэх мэт 28 байршилд 195 мянган цэцэг, 32 байршилд 230 мянган ам метр зүлэг тариад байна.

Мөн гоёлын 20 мянган бут, 100 мянган хайлаас, 100 шинэс, 500 улиас тарилаа. Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хотын өнгө үзэмжийг сайжруулах, 100 жилийн түүхийг иргэдэд сурталчлах зорилгоор өөрсдийн нөөц боломжоо ашиглан нэг наст ургамлаар шинэлэг дизайн бүхий зохиомжийг хийж байгаа юм.

Хуваалцах