Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Франк Вальтер Штайнмайер дахин сонгогдлоо

Германы ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер дахин сонгогдож, хоёр дахь бүрэн эрхээ эхлүүлэхээр боллоо. Тэрбээр Холбооны хурлын 77 хувийн дэмжлэгийг авчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франк Вальтер Штайнмайер дахин сонгогдлоо
Франк Вальтер Штайнмайер дахин сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Германы ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер дахин сонгогдож, хоёр дахь бүрэн эрхээ эхлүүлэхээр боллоо. Тэрбээр Холбооны хурлын 77 хувийн дэмжлэгийг авчээ.

Хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа Штайнмайер ардчиллыг дэмждэг хүн бүрийн талд байгаагаа илэрхийлж, Хэрвээ ОХУ Украинд халдвал дайны ирмэгт тулах аюултайг анхааруулжээ. Тэрээр Зүүн Европ цэргийн мөргөлдөөн, дайны аюулын дунд байна, Орос үүний хариуцлагыг хүлээж байгааг онцлоод Украины зүүн хилд байдлыг намжааж, Европын энх тайвныг хамгаалах арга замыг бидэнтэй хамт хайхыг Путин ерөнхийлөгчид уриалж байна гэж мэдэгдлээ.

Германы ерөнхийлөгч ялалтын үгэндээ Украины байдал дээр Европын түншүүдтэйгээ дуу хоолой нэг байгааг илэрхийлсэн нь уг хямралыг зохицуулах дипломат ажиллагаа эрчтэй байгаа ийм үед чухал үйл явдал гэж ажиглагчид бичиж байна. Канцлер АнгелаМеркелийн үед гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Штайнмайер нь Германы ард түмний дунд ихээхэн нэр хүндтэй.

Саяхан явуулсан санал асуулгаар Германы ард түмний 85 хувь нь түүнийг өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд сайн ажилласан гэж дүгнэжээ. Тэрбээр эрх баригч эвсэл болон консерватив сөрөг хүчний намуудын дунд дэмжлэг сайтай.

Хуваалцах