Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Франк-Вальтер Штайнмайер ХБНГУ-ын дараагийн Ерөнхийлөгч болно

Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер консерватив өрсөлдөгчгүйгээр ХБНГУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох нь тодорхой болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франк-Вальтер Штайнмайер ХБНГУ-ын дараагийн Ерөнхийлөгч болно
Франк-Вальтер Штайнмайер ХБНГУ-ын дараагийн Ерөнхийлөгч болно. Зураг: МҮОНРТ

Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер консерватив өрсөлдөгчгүйгээр ХБНГУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох нь тодорхой болжээ. Германы консерватив Христийн Ардчилсан холбоо болон Христийн нийгмийн холбоо зэрэг намууд Социал Демократ намын Франк-Вальтер Штайнмайерыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг өчигдрийн хуралдаанаар дэмжсэн байна.

Германы Канцлер Ангела Меркель өөрийнх нь удирддаг Христийн Ардчилсан холбоо нам Штайнмайерыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж байгааг мэдэгджээ. Дээрх хоёр намын саналыг Штайнмайерын өөрийнх нь зүүн төвийн Социал Демократ намын саналтай нэгтгэхээр Штайнмайер ирэх оны хоёрдугаар сарын 12-нд Германы дараагийн Ерөнхийлөгчийг сонгох 1260 төлөөлөгчийн саналыг авахад хангалттай дэмжлэг болно гэж тооцож байна.

Германы Гадаад хэргийн сайд, 60 настай Франк-Вальтер Штайнмайер ирэх оны хоёрдугаар сард таван жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусах Ерөнхийлөгч Йоахим Гаукаас төрийн тэргүүний албан үүргийг хүлээн авах юм байна. Штайнмайерын хувьд улс төрийн өндөр албан тушаалыг нэр хүндтэйгээр олон жил хашсан, төрийн эрх барихад шаардагдах хангалттай туршлагатай, итгэл даахуйц хүн гэж Германы улс төрчид дүгнэж байна. ХБНГУ нь парламентын бүгд найрамдах засаглалтай улс учраас Ерөнхийлөгч нь бэлэг тэмдгийн чанартай, үүрэг нь хязгаарлагдмал байдаг юм.

Хуваалцах