Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Франкфурт руу нислээ

Улсын Онцгой комисс (УОК)-оос гаргасан шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК есдүгээр сард нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франкфурт руу нислээ
Франкфурт руу нислээ. Зураг: МҮОНРТ

Улсын Онцгой комисс (УОК)-оос гаргасан шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК есдүгээр сард нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Эдгээр нислэгээр гадаад улс орнуудаас нийтдээ 3100 гаруй иргэнээ татан авах юм.
Есдүгээр сар үндсэндээ дундаа орж байна. МИАТ авиа компани өнөөдөр (2020.09.14) Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээ үйлдэж иргэдээ авчирна.

Цаашид үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг сонирхуулбал:

Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
Есдүэгэр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар /транзит/
Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар
Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ.

Эх сурвалж: ИНЕГ

Хуваалцах