Франссоны олимпын эрхийг Польш Улсад шилжүүлэв
Шведийн үндэсний олимпын хороо олимпын квотоо ДБНХ-д буцааж өгөхөөр шийдвэрлээд байв.
Мэдээллийн алба

Шведийн бөх Женни Франссон 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргад 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж олимпын эрх авсан билээ.
Тэгвэл швед бүсгүй өнгөрсөн жилийн нэгдүгээр сард допингийн шалгалтад бүдэрснээр барахгүй бүр улсынхаа олимпын шигшээ багаас хасагдсан.
Шведийн үндэсний олимпын хороо олимпын квотоо ДБНХ-д буцааж өгөхөөр шийдвэрлээд байв.
Харин Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Польш Улсад эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд тамирчнаа оролцуулах эрхийг өгчээ.


















