Франсуа Олландыг огцрохыг шаардаж байна
Парис хотын цагдаа нар Ерөнхийлөгч Франсуа Олландыг эсэргүүцсэн жагсагчдаас 150 гаруйг нь баривчлан саатуулсан байна. Учир нь өчигдөр “Хилэнгийн өдөр” нэртэй эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн олон зуун хүн гудамж талбайд гарч ж
Мэдээллийн алба

Парис хотын цагдаа нар Ерөнхийлөгч Франсуа Олландыг эсэргүүцсэн жагсагчдаас 150 гаруйг нь баривчлан саатуулсан байна. Учир нь энэ үеэр “Хилэнгийн өдөр” нэртэй эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн олон зуун хүн гудамж талбайд гарч жагссан юм.
Тэд Ерөнхийлөгч Франсуа Олландын баталгаажуулсан хуулиудыг хүчингүй болгохын зэрэгцээ төрийн тэргүүний суудлаас огцрохыг шаардаж байсан юм. Тайван эхэлсэн жагсаал сүүлдээ үймээн болон хувирч, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Эсэргүүцлийн ажиллагааг тараах гэсэн цагдаа нар болоод жагсагчдын мөргөлдөөнөөс болж 19 хууль сахиулагч гэмтэж бэртсэн аж. Жагсаалд оролцож байсан багтай залуус хууль сахиулагчдын эсрэг шил чулуу, утаат бөмбөг шидэлж эхэлсэн байна.


















