Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Франц эрдэмтэн “Хубилай хаан” медалиар шагнагдлаа

ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ив Дэлунэ, Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департаментын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ жил Монгол-Франц улс геофизикийн салбарт хамтран ажилласны 20 жил

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц эрдэмтэн “Хубилай хаан” медалиар шагнагдлаа
Франц эрдэмтэн “Хубилай хаан” медалиар шагнагдлаа. Зураг: МҮОНРТ

ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ив Дэлунэ, Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департаментын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ жил Монгол-Франц улс геофизикийн салбарт хамтран ажилласны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны хооронд шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцсон байна.

Уулзалтын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департаментын захирал, хатагтай Бенедикт Гильпарт монгол улсын геофизикийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, өргөмжлөлөөр шагнасныг гардуулан өглөө.

Түлхүүр үг:ШУА
Хуваалцах