Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Франц: Луйврын музей 7-р сарын 6-нд нээгдэнэ

Европын орнууд хөл хориогоо цуцалж, томоохон үзвэр үйлчилгээний газрууд үүд хаалга дэлгэж эхлээд байгаа. Францын нийслэлд байрладаг алдарт Луйврын музей 07-р сарын 06-наас зочид, жуулчдыг хүлээн авч эхлэх юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц: Луйврын музей 7-р сарын 6-нд нээгдэнэ
Франц: Луйврын музей 7-р сарын 6-нд нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

Европын орнууд хөл хориогоо цуцалж, томоохон үзвэр үйлчилгээний газрууд үүд хаалга дэлгэж эхэлжээ. Францын нийслэлд байрладаг алдарт Луйврын музей 07-р сарын 06-наас зочид, жуулчдыг хүлээн авч эхлэх юм байна.

Шинэ коронавирусний дэгдэлтийн улмаас 3 сар гаруйн хугацаанд хаалттай байсан Луйврын музей сар гаруй хугацааны дараа ийнхүү нээгдэх юм. Францын засгийн газраас олон нийтийн үзвэр үйлчилгээний газруудыг нээх талаарх шийдвэрийг баасан гарагт танилцуулжээ. Тодруулбал, Францын хаадын ордон болох Версалийн ордон 06-р сарын 06-наас нээгдэх бол Парис хотноо байрлах Орсе музейг 06-р сарын 23-нд нээхээр төлөвлөсөн байна. Дээрх түүх, дурсгалт газруудаар зочлогчид заавал амны хаалт зүүсэн байх ёстой гэдгийг Францын Соёлын сайд сануулжээ.

Хуваалцах