Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пилье тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Францын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пилье тэргүүтэй гишүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг байлцав.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пилье тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пилье тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Францын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пилье тэргүүтэй гишүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг байлцав.

Монгол Улс, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг Франц Улстай гуравдагч хөршийн идэвхтэй хамтын ажиллагааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байдгийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Францын төлөөлөгчдийн тэргүүн ноён Ф.Пилье хэлэхдээ, энэ өглөө Улаанбаатарт онгоцоор хүрэлцэн ирэх замдаа танай орны цэлмэг хөх тэнгэрийг харах сайхан байлаа, мөн Монгол Улс үнэхээр хөдөө аж ахуйн орон болохыг харж явлаа. Энд хүрэлцэн ирсэн манай Сенатын гишүүн нөхөд маань хөдөө аж ахуйн салбарт илүү анхаарч ажилладаг хүмүүс, тиймээс бид Монголын хөдөө аж ахуйн салбарын талаар аль болох ихийг мэдэж авах хүсэлтэй байна гэдгээ хэллээ.

Түлхүүр үг:улстөр
Хуваалцах