Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Франц ОХУ-д дахин онгоц нийлүүлнэ гэв

Украиныг тойрсон хямралаас болж Франц ОХУ д нисдэг тэрэг тээвэрлэгч Мистраль хөлөг онгоцуудаа нийлүүлэхээ цуцалж багагүй шуугиан дэгдээсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц ОХУ-д дахин онгоц нийлүүлнэ гэв
Франц ОХУ-д дахин онгоц нийлүүлнэ гэв. Зураг: МҮОНРТ

Украиныг тойрсон хямралаас болж Франц ОХУ д нисдэг тэрэг тээвэрлэгч Мистраль хөлөг онгоцуудаа нийлүүлэхээ цуцалж багагүй шуугиан дэгдээсэн. Гэвч Франц улс ОХУ-д дахин байлдааны шинэ онгоцууд худалдана гэж найдаж байгааг Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр мэдэгдсэн байна.

Мистраль хөлгүүдийн нийлүүлэлт ийнхүү цуцлагдаагүй бол энэ нь НАТО гийн гишүүн орнууд дотроос Оростой хийсэн хамгийн том арилжаанд тооцогдохоор байсан юм. Гэвч Францын тал гэрээгээ цуцалсан тул ОХУ-д 950 сая еврогийн урьдчилсан төлбөр болон хөлгийн ашиглалтын бэлтгэл ажилтай холбоотой зардлыг нь эргүүлэн төлсөн билээ. Харин өнгөрсөн 7 хоногт Франц улс Мистраль хөлгүүдээ Египетэд худалдах 950 сая долларын гэрээг байгуулсан бөгөөд ирэх онд шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байна.

Хуваалцах