Франц, Оросын төрийн тэргүүн нар утсаар ярьжээ
Францын ерөнхийлөгч Эммануэль, Макрон Оросын төрийн тэргүүн Владимир Путинтай сар орчмын дараа анх удаа утсаар ярьсан талаар NHK агентлаг мэдээллээ.
Мэдээллийн алба

Францын ерөнхийлөгч Эммануэль, Макрон Оросын төрийн тэргүүн Владимир Путинтай сар орчмын дараа анх удаа утсаар ярьсан талаар NHK агентлаг мэдээллээ.
Өчигдөр болсон энэ утасны ярианы үеэр Макрон, Мариуполь хотын нөхцөл байдал болон Украины зүүн бүс нутгийн байдалд ихээхэн сэтгэл зовниж байгаагаа илэрхийлснийг Францын ерөнхийлөгчийн ажлын албанаас уламжилжээ.
Мариуполь хот дахь бүслэлтэд байгаа гангийн үйлдвэрээс иргэдийн нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэх боломж олгохыг Макрон мөн Орост хандаж уриалсан тухай Елисейн ордон мэдээлсэн байна. Макроны ажлын албаны мэдэгдэлд дурдсанаар, Орос улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний үүргээ биелүүлэхийг Францын ерөнхийлөгч мөн уриалсан аж.
Харин Ерөнхийлөгч Путин, Украины зүүн бүс нутгийг Украины цэргүүд байнга буудаж байгааг үл тоомсорлож байна хэмээн Европын холбооны орнуудыг буруутгажээ.
Мөн энэ үеэр одоогийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд Өрнөдийн орнууд Украинд зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоох ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Путин Францын ерөнхийлөгчид хэлснийг Кремлийн хэвлэлийн алба уламжилсан байна.


















