Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Франц улс Африкийн орнууд дахь цэргийн тоогоо цөөлнө

Франц улс Африкийн орнууд дахь цэргийн тоогоо мэдэгдэхүйц цөөлнө гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц улс Африкийн орнууд дахь цэргийн тоогоо цөөлнө
Франц улс Африкийн орнууд дахь цэргийн тоогоо цөөлнө. Зураг: МҮОНРТ

Франц улс Африкийн орнууд дахь цэргийн тоогоо мэдэгдэхүйц цөөлнө гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ долоо хоногийн сүүлчээр Африкийн улсуудад айлчлахаар төлөвлөж байна. Тэрбээр энэ айлчлалаа тохиолдуулан Африкийн улсууд дахь цэргийн оролцоогоо ойрын саруудад мэдэгдэхүйц буруулна гэж даваа гарагт Елисейн ордонд ярьсан байна.

Мөн энэ тив дэх Францын цэргийн баазуудын зарим нь Африк соёлыг нэвтрүүлж, цэргийн сургалтын бааз болж хөгжинө гэсэн байна.

Эммануэль Макрон “Цэргийн оролцоогоо дахин зохион байгуулах нь цэргээ гаргах зорилготой шийдвэр биш. Франц улс энэ тивд оролцоогоо хадгална. Гэхдээ багасгасан тоогоор...” гэж мэдэгджээ.

Франц улсын төрийн тэргүүн Эммануэль Макрон энэ долоо хоногийн сүүлд Африкийн Габон, Ангола, Бүгд Найрамдах Конго Улсад айлчилна. Түүний айлчлал Буркино Фасо, Мали зэрэг Африкийн улсууд Францын хүчинтэй хамтын ажиллагаа зогсоож, тус улсын колони байсан зарим улс орнуудад Парисын эсрэг хандлага нэмэгдсэнтэй холбоотой байна.

Үүнд Эммануэль Макрон “Африкт Францын эсрэг суртал нэвтрүүлж байна” гэж Оросын талыг буруутгаж байна.

Харин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Франц улс болон Европын бусад орнууд энэ тивд цуст харгислал олон үйлдсэн. Өнөөдөр хүртэл Парис Африкийг хувийн өмчөө гэж ил цагаан үзэж байна” гэж мэдэгдсэнийг Оросын хэвлэл уламжилж байна.

Мөн Сергей Лавров сүүлийн үед хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсон Мали улсад цэрэг зэвсгийн дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж энэ сарын эхэнд амласан байна.

Хуваалцах