Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Франц улс хамгийн их жуулчид очдог орны нэрээ Туркт алдав

Европ тивийн хамгийн их жуулчин хүлээн авдаг улсаар олон жилийн турш Франц улс тодорч байсан ч 2023 онд энэ байраа Турк улсад алдсан байна. Цар тахлаас хойш Турк улсын аялал жуулчлалын салбар эрчимтэй цэцэглэж, гаднаас ирэх жуулчдын тоо 70 хувь нэмэгдэж, цар тахлын өмнөх үеэ гүйцэхэд ойрхон байна гэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц улс хамгийн их жуулчид очдог орны нэрээ Туркт алдав
Франц улс хамгийн их жуулчид очдог орны нэрээ Туркт алдав. Зураг: МҮОНРТ

Европ тивийн хамгийн их жуулчин хүлээн авдаг улсаар олон жилийн турш Франц улс тодорч байсан ч 2023 онд энэ байраа Турк улсад алдсан байна. Цар тахлаас хойш Турк улсын аялал жуулчлалын салбар эрчимтэй цэцэглэж, гаднаас ирэх жуулчдын тоо 70 хувь нэмэгдэж, цар тахлын өмнөх үеэ гүйцэхэд ойрхон байна гэсэн тоо баримт байна. Жуулчид Турк улсыг зорьж очиж байгаа гол шалтгаан нь туркийн мөнгөн тэмдэгт лирийн ханш суларсан тул аяллын үнэ ханш боломжийн байгаа нь нөлөөлж байгаа юм. Түүнчлэн Европын орнууд дундаас ОХУ-ын жуулчдыг хүлээн авахыг хориглоогүй ганц улс юм.

Өнгөрсөн онд Турк улс ОХУ-ын 5 сая жуулчныг хүлээн авсан бол энэ онд нийт 7 сая жуулчин ирнэ гэсэн тооцоо байна.

Хуваалцах