Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Франц улс террорист халдлагын эсрэг шалгалт хийж байна

Франц улсын Корсика хэмээх арал дээр Францын Засгийн газрын нэгэн барилгын урдаас хоёр ширхэг тэсрэх бөмбөг олдсон байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц улс террорист халдлагын эсрэг шалгалт хийж байна
Франц улс террорист халдлагын эсрэг шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Франц улсын Корсика хэмээх арал дээр Францын Засгийн газрын нэгэн барилгын урдаас хоёр ширхэг тэсрэх бөмбөг олдсон байна. Газар дундын тэнгист байдаг энэ арал дээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр өдрийн дараа очиж ажиллах гэж байгаа юм.

Арлын төсөв санхүүгийн асуудал хариуцсан төрийн байгууллагын урдаас хоёр ширхэг гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг олдсон тул даваа гарагаас эхлэн арлын зүүн хойд бүсийн Бастия гэдэг жижиг хотод аюулгүйн шалгалт явуулж эхэлжээ.

Одоогоор бөмбөг тавьсан эзэд нь олдоогүй байна. Шалгалтаар даваа гарагт олдсон тэсрэх бөмбөгүүд Францын Ерөнхийлөгчийн Корсика аралд дээр хийх айлчлалтай холбоотой эсэх, мөн урьд өмнө болсон, жишээлбэл, хамгийн сүүлд өнгөрөгч долоо хоногт болсон халдлагатай холбоотой эсэхийг тогтоох зорилготой байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг эсэргүүцсэн жагсаал цуглаантай холбоотойгоор Засгийн газрын байшин барилгуудад халдсан тохиолдол сүүлийн хэдэн сард олон гарсан юм.

Хуваалцах