Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Франц улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн анхааралд!!!

Баасан гарагийн орой Парис хотод үүссэн аюултай нөхцөл байдалтай уялдуулан Парис хот, түүнтэй залгаа дүүргүүдэд амьдарч буй иргэдийг гадуур гарахгүй гэртээ байх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн анхааралд!!!
Франц улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн анхааралд!!!. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө Франц улсын нийслэл Парис хоын хэд хэдэн газарт хүмүүсийг барьцаалсан болон хүмүүс рүү буудсаны улмаас 150 гаруй хүн амь үрэгдсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Парис хотод манай улсын хоёр мянга орчим иргэн амьдардаг байна. Ялангуяа халдлага гарсан дүүрэгт цөөнгүй Монгол иргэд амьдардаг гэж албаны эх сурвалж мэдээлээд байгаа. Одоогоор халдлагад өртсөн монгол иргэдийн талаарх мэдээлэл тус улсад суугаа манай улсын элчин сайдын яаанд ирээгүй байгаа аж. Харин халдлага гарсантай холбоотойгоор Бүгд Найрамдах Франц Улс дахь Элчин сайдын яамнаас тэнд амьдарч байгаа монголчуудад хандан сэрэмжлүүлэг гаргалаа.

Сэрэмжлүүлэгт, "Баасан гарагийн орой Парис хотод үүссэн аюултай нөхцөл байдалтай уялдуулан Парис хот, түүнтэй залгаа дүүргүүдэд амьдарч буй иргэдийг гадуур гарахгүй гэртээ байх, танил хүмүүсдээ сэрэмжтэй байхыг анхааруулах, аюултай байдал тулгарсан тохиолдолд Элчин сайдын яамтай шуурхай холбоо барихыг сануулж байна.

Нэн шаардлагатай тохиолдолд холбоо барих Элчин сайдын яамны утас: 0685963805, 0758737768, 0651426149, 0783937554, 0146052812." хэмээн анхааруулжээ.

Б.Дулмаа

Хуваалцах