Франц улсад амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Франц улсад сурч, ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэй Гадаад харилцааны сайд Л.Болд БНФУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд уулзлаа. Уулзалтаар шинэчлэлийн засгийн газраас хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол и
Мэдээллийн алба

Эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Франц улсад сурч, ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэй Гадаад харилцааны сайд Л.Болд БНФУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд уулзлаа. Уулзалтаар шинэчлэлийн засгийн газраас хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар баримталж буй чиглэл, зорилт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Түүнчлэн Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох, гадаадын харьяат болсон Монгол Улсын уугуул иргэний эх нутагтаа зорчих, эх хэл, соёлоо сурах, нутагтаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний наймаа, хар тамхи болон бусад онц ноцтой гэмт хэргийн золиос болсон иргэдэд туслалцаа үзүүлэх чиглэлээр тодорхой ажлыг тусган хэрэгжүүлж байгаа талаараа онцоллоо.


















