Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Франц улсад гашуудлын өдөр болж байна

Франц улсад өнөөдөр экс Ерөнхийлөгч Жак Ширактайгаа салах ёс гүйцэтгэх гашуудлын өдөр тохиож байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц улсад гашуудлын өдөр болж байна
Франц улсад гашуудлын өдөр болж байна. Зураг: МҮОНРТ

Франц улсад өнөөдөр экс Ерөнхийлөгч Жак Ширактайгаа салах ёс гүйцэтгэх гашуудлын өдөр тохиож байна. Елисейн ордны мэдээлж байгаагаар Парис хотноо болох гашуудлын ёслолын ажиллагаанд дэлхийн 80 улсын төрийн тэргүүн оролцох юм байна.

Тэдний дунд Жак Ширактай нөхөрсөг харилцаатай Оросын төрийн тэргүүн Владимир Путинээс гадна Италийн тэргүүн, Германы Ерөнхийлөгч, Бельги, Ливаны Ерөнхий сайд, Евро комиссын тэргүүн зэрэг удирдагчид багтжээ. Ёслолын ажиллагааг Францын өнөөгийн төрийн тэргүүн Эммануэль Макрон тэргүүлэх юм.

Жак Ширакийг нутаглуулах энэ өдөр орон даяар гашуудлын өдөр болгон зарлаж, төрийн байгууллагуудын бүх далбааг буулгасан байна. Экс Ерөнхийлөгчийн гэргийн хүсэлтийн дагуу түүнийг Монпарнас оршуулгын газарт талийгаач охиных нь дэргэд нутаглуулахаар болжээ.

Жак Ширак нь есдүгээр сарын 26-нд 87 насандаа таалал төгссөн юм. Францын ихэнх иргэд түүнийг улсынхаа түүхэн дэх хамгийн шилдэг Ерөнхийлөгч хэмээн нэрлэдэг билээ.

Хуваалцах