Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Франц улсад гурав хоногийн гашуудал зарлалаа

Сүүлд ирсэн мэдээгээр, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Парист болсон эдгээр халдлагыг “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн зохион байгуулсан дайны ажиллагаа гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц улсад гурав хоногийн гашуудал зарлалаа
Франц улсад гурав хоногийн гашуудал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Сүүлд ирсэн мэдээгээр, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Парист болсон цуврал халдлагыг “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн зохион байгуулсан дайны ажиллагаа гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Халдлагыг дотоодын дэмжлэгтэйгээр хилийн чанадаас төлөвлөж зохион байгуулсан гэж Олланд үзэж байна.

Энэ зуур “Исламын улс” бүлэглэл албан ёсоор мэдэгдэл хийн, Парисын халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн гэж Би-Би-Си агентлаг мэдээлж байна. Тус бүлэглэлийн гол бай Франц хэвээр байгааг харуулахын тулд найман дайчин хэд хэдэн байршлыг судалж, сайтар боловсруулсан төлөвлөгөөний үндсэн дээр халдлагуудыг гүйцэтгэсэн гэж мэдэгдэлд дурдсан байна. Халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан Франц улсад гурав хоногийн гашуудал зарлаад байгаа юм.

Хуваалцах