Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Франц Улсын Элчин сайд Элизабэт Барсакийг ИХШХЕГ-ын дарга Д.Болд хүлээн авч уулзлаа

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабэт Барсакийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц Улсын Элчин сайд Элизабэт Барсакийг ИХШХЕГ-ын дарга Д.Болд хүлээн авч уулзлаа
Франц Улсын Элчин сайд Элизабэт Барсакийг ИХШХЕГ-ын дарга Д.Болд хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабэт Барсакийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийг тавтай харилцан зорчуулахад бүх талаар хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын зүгээс гадаадын иргэний виз, бүртгэл, тухайн иргэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хэрхэн авах, сунгах, ямар тохиолдолд хилийн боомт дээр виз олгох боломжтой зэрэг үйлчилгээтэй холбоотой эрх зүйн мэдээллийг өглөө.

Хуваалцах