Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Монголд айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус энэ сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Монголд айлчилна
Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Монголд айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус энэ сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улс, Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ.

Хуваалцах