Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францаас тусгаар тогтнох санал асуулга Шинэ Каледонид өнөөдөр болно

Номхон далайн энэ жижиг арлыг Франц улс 1853 оноос хойш захирч байгаа юм. Арал руу Австралийн зүүн эргээс 3-4 цагт нисч хүрдэг.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францаас тусгаар тогтнох санал асуулга Шинэ Каледонид өнөөдөр болно
Францаас тусгаар тогтнох санал асуулга Шинэ Каледонид өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Францаас тусгаар тогтнох санал асуулга Шинэ Каледонид өнөөдөр болно. Номхон далайн энэ жижиг арлыг Франц улс 1853 оноос хойш захирч байгаа юм. Арал руу Австралийн зүүн эргээс 3-4 цагт нисч хүрдэг. 1980-аад онд арлын уугуул иргэд буюу Канак хүмүүс салан тусгаарлахыг уриалах болсноор арал илүү автономит эрх эдлэх болжээ.

Өнөөдрийн санал асуулгад тус арлын байнгын оршин суугч 174 мянган хүн оролцож, энэ нь Шинэ Каледоний улс төрийн статусын талаарх хоёр дахь санал асуулга болно. Анхны санал асуулга 1987 онд болсон ч арлын иргэдийн 98 хувь Францын мэдэлд үлдэнэ гэсэн байна.

Шинэ Каледоний төв Нумеа хотод салан тусгаарлахыг уриалсан уулзалтууд болж, гудамж замуудын дагуу сурталчилгааны хуудас, туг далбаа сэлтийг байрлуулсан байгаа боловч уур амьсгал аядуу тайван байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Шинэ Каледони арал 27 мянга орчим хүн амтай. Үүний 27 орчим хувь нь Франц гаралтай Европчууд, 39 хувь нь нутгийн уугуул иргэд, үлдсэн нь Ази Номхон далайн бүс дэх жижиг арлуудаас ирсэн цагаачид юм байна.

Хуваалцах