Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францад 100 мянга гаруй байшин барилга эрчим хүчгүй болжээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн бүх нийтийн эсэргүүцлийн улмаас Францад 100 мянга гаруй байшин барилга эрчим хүчгүй болжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францад 100 мянга гаруй байшин барилга эрчим хүчгүй болжээ
Францад 100 мянга гаруй байшин барилга эрчим хүчгүй болжээ. Зураг: МҮОНРТ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн бүх нийтийн эсэргүүцлийн улмаас Францад 100 мянга гаруй байшин барилга эрчим хүчгүй болжээ. Засгийн газрын шинэ бодлогын улмаас Франц даяар болж байгаа ажил хаялтыг дэмжин мягмар гарагт дахин жагсаал цуглаан хийсэн байна. Францын Дотоод хэргийн яам, 615 мянган хүн эсэргүүцлээ илэрхийлсэн гэж мэдээлсэн бол үйлдвэрчний эвлэлийнхэн 1.8 сая хүн оролцсон гэжээ.

Үүний улмаас орон сууцны болон албан байгууллагын 100 мянган байшин барилга түр цахилгаангүй болж, сургуулиуд хаалгаа барьж, зам хаагдан нийтийн тээврийн үйлчилгээ доголджээ. Хурдны галт тэрэгний 25 хувь нь ажиллан, Парис хотын метроны сүлжээний тал нь хаагдсан байна.

Францын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо буюу Хөдөлмөрийн нэгдсэн холбооны гишүүд Лион, Бордо хотуудад цахилгаан эрчим хүчийг зориудаар түр тасалж, аялал жуулчлалын үйл ажиллагаанд саад учруулсан байна.

Мягмар гарагт болсон энэ эсэргүүцлээс өмнө төмөр зам зэрэг тээврийн ажилчид ажил хаяснаас хүмүүс ажилдаа явахад хүнд болоод байсан юм. Энэ шалтгаанаар Парис хотод унадаг дугуй болон цахилгаан скүүтрийн осол өссөн байна. Мөн нөхцөл байдлын улмаас тус улсын Тэтгэврийн асуудал эрхэлсэн тусгай комиссар даваа гарагт огцроод байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Засгийн газар тэтгэврийн шинэчлэл хийж зарим онцгой хөнгөлөлтүүдийг хасахаас гадна тэтгэврийн насыг 64 болгож өсгөж байгаа юм.

Хуваалцах