Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Францад 100 оюутан сургах санал тавина

Монгол-Францын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр нь 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Боловсролын яам сонгон шалгаруулалтыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францад 100 оюутан сургах санал тавина
Францад 100 оюутан сургах санал тавина. Зураг: МҮОНРТ

Монгол оюутнууд Франц Улсад суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байгаа учир Франц улсад 100 Монгол оюутан сургах талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргилтой уулзлаа.

1926-1930 онд Парис хотын Мишле лицей, Сорбонны их сургууль, Коллеж де Франс сургуульд Аюурзана, Дүгэрсүрэн, Намсрай, Уртнасан, Гомбожав, Бадамжав гэх 6 монгол хүн суралцаж байжээ.

Монгол-Францын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр нь 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Боловсролын яам сонгон шалгаруулалтыг Улаанбаатар дахь Францын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж, 2025-2026 оны хичээлийн жилд 7 иргэнийг Францын их сургуулиудын магистрантурт илгээсэн.

Боловсролын зээлийн сан, камфус Франц хоорондын хэлэлцээрийн хүрээнд 22 иргэн мэргэжлээрээ суралцаж, 8 иргэн БНФУ-д хэлний бэлтгэл, 6 иргэн 2026 онд суралцахаар бэлтгэл ангидаа хамрагдаж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Хуваалцах