Францад автобус ачааны машинтай мөргөлджээ
Өнөөдөр Францын баруун өмнөд хэсэгт орших Жиронд мужийн замд ачааны машин автобустай мөргөлдсөнөөс 40 гаруй хүн амь алдаж, 8 хүн гэмтэж бэртжээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Францын баруун өмнөд хэсэгт орших Жиронд мужийн замд ачааны машин автобустай мөргөлдсөнөөс 40 гаруй хүн амь алдаж, 8 хүн гэмтэж бэртжээ. Автобусанд явсан бүх зорчигч Францын иргэд байсан байна. Мөргөлдсөн тэргүүдэд гал авалцсан учраас 60 орчим гал сөнөөгч галыг унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Автобус өнөөдөр орон нутгийн цагаар өглөө Жиронд мужаас Беарн мужийг зорин хөдөлсөн бөгөөд тэтгэвэрт гарсан ахмадын клубын гишүүд сууж явжээ. Автобусанд явсан ахмад настай зорчигчдын ихэнх нь осол болмогц газар дээрээ нас баржээ. Энэ явдал Франц улсад ойрын 30 гаруй жилийн дотор тохиогоогүй замын томоохон осолд тооцогдож байна.


















