Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францад долоодугаар сарын 16,17,18-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ

Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Францын Ницца хотод үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 84 хүн амь насаа алдаж, цаашид хүндээр гэмтсэн иргэдийн амь нас эрсдэлтэй байгаа мэдээ албан ёсоор цацагдсаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францад долоодугаар сарын 16,17,18-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ
Францад долоодугаар сарын 16,17,18-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Францын Ницца хотод үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 84 хүн амь насаа алдаж, цаашид хүндээр гэмтсэн иргэдийн амь нас эрсдэлтэй байгаа мэдээ албан ёсоор цацагдсаар байна.

Энэ уй гашуутай холбогдуулан Франц Улсын Ерөнхийлөгч Ф.Олланд долоодугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдийг “Үндэсний гашуудлын өдөр” болгон зарласан зарлиг гаргажээ. Гашуудлын хугацаа долоодугаар сарын 18-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна.

Сүүлийн албан ёсны мэдээгээр амь үрэгдсэн 84, тэдгээрээс 10 нь хүүхэд болон өсвөр насныхан, 202 хүнд бэртсэн хүмүүсээс 52 хүн маш эрсдэлтэй байна гэжээ.

Гэмт этгээд нь Mohamed Lahouaiej Bouhlel, 31 настай, тунис гаралтай, террорист халдлагатай холбоотой байж болох талаар францын тусгай албаныханд ямар нэгэн бүртгэлд ороогүй нэгэн байжээ.

Франц Улсад амьдарч байгаа Монгол иргэдийн дундаас гэмт хэргийн газар орон дээр байсан мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Хуваалцах