Францад орон нутгийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалт боллоо
Францад өнгөрсөн ням гарагт болсон орон нутгийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалтын урьдчилсан дүнгүүд гарч байна.
Мэдээллийн алба

Францад өнгөрсөн ням гарагт болсон орон нутгийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалтын урьдчилсан дүнгүүд гарч байна. Экситпол буюу саналаа өгсөн иргэдээс авсан санал асуулгын дүнгээр хотын зөвлөлийн тэргүүнд дахин өрсөлдсөн барууны болон зүүний хүчний нэр дэвшигчид бүгд шахам ялалт байгуулжээ.
Тиймээс Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэргүүлдэг намын нэр дэвшигчдээс ирэх 6 жилийн хугацаанд бүс нутгийг удирдах хүн тодорсонгүй. Төв намынхан үндэсний хэмжээнд нийт саналын 10 орчим хувийг л авчээ.
Харин Зүүний хүчин болох социалистууд, ногоон намынхан энэ сонгуульд амжилттай оролцсонд тооцогдож байна. Тус намын нэр дэвшигчдийг сонгогчдын 3-ны нэг нь дэмжсэн урьдчилсан дүн гараад байгаа юм. Бүгд найрамдахчууд ч гэсэн ойролцоо амжилт үзүүлжээ. АринМаринЛеПен хатагтайн тэргүүлдэг хэт барууны хүчнийг энэ удаагийн сонгуульд өндөр амжилттай оролцоно гэсэн хүлээлт байсан.
Гэвч Үндэсний нэгдэл нэртэй тус нам нийт сонгогчдын ердөө 20 хувийнх нь дэмжлэг авсан байна. Түүнчлэн Францын 13 мужийн алиных нь ч удирдлагыг гартаа оруулж чадаагүй аж.


















