Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Францад солирын хэлтэрхийн дуудлага худалдаа болно

Өнөөдөр Парис хотноо дэлхийд унасан солирын ховор сонин тогтоц бүхий хэлтэрхийнүүдийг худалдаалах дуудлага худалдаа зохион байгуулагдах гэж байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францад солирын хэлтэрхийн дуудлага худалдаа болно
Францад солирын хэлтэрхийн дуудлага худалдаа болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Парис хотноо дэлхийд унасан солирын ховор сонин тогтоц бүхий хэлтэрхийнүүдийг худалдаалах дуудлага худалдаа зохион байгуулагдах гэж байна. Хувийн цуглуулганд хадгалагдаж байсан 250 гаруй солирын хэлтэрхийг энэ дуудлага худалдаанд оруулах юм. Эдгээр солирын хэлтэрхий энэ оны эхээр нас барсан Францын иргэн, солирын хэлтэрхий цуглуулагч Пьер Дельпюшийн хувийн цуглуулганд багтаж байсан юм. Өвөрмөц тогтоцтой солирын хэлтэрхийнүүдийг олж, худалдан авахын тулд тэрээр дэлхийн олон улсаар аялж байжээ.

Пьер Дельпюшийн цуглуулга дахь Гибеон нэрт солирын хэлтэрхийг л гэхэд 1836 онд Өмнөд Африкийн Калахарийн цөлөөс илрүүлсэн. 110 кг жинтэй энэ солирын хэлтэрхий 60-65 мянган еврогийн үнэ хүрэх болов уу гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Үүнээс гадна 65 мянган еврогийн үнэ хүрнэ гэж үзэж байгаа бас нэг солирын хэлтэрхий нь Каньон Дьябло нэртэй.

Гибеоноос хэмжээгээр харьцангуй жижиг ч гэлээ маш содон дүрстэй учраас солирын энэ хэлтэрхий их үнэ хүрнэ гэж шинжээчид тооцоолж байгаа аж. Дуудлага худалдаагаар зарагдах гэж байгаа эдгээр солирын хэлтэрхийн ихэнх нь 4.5 сая жилийн настай юм байна.

Хуваалцах