Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францад тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой ажил хаялт 26 дахь өдрөө үргэлжиллээ

Бүх нийтийн ажил хаялт 26 дахь өдрөө үргэлжилж, даваа гарагийн байдлаар Францын үндэсний галт тэрэгний сүлжээний тал хүрэхгүй хувь нь ажиллаж, Парис хотын метро урьдын адил хаалттай байсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францад тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой ажил хаялт 26 дахь өдрөө үргэлжиллээ
Францад тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой ажил хаялт 26 дахь өдрөө үргэлжиллээ. Зураг: МҮОНРТ

Францад тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой ажил хаялт 26 дахь өдрөө үргэлжиллээ. Бүх нийтийн ажил хаялт 26 дахь өдрөө үргэлжилж, даваа гарагийн байдлаар Францын үндэсний галт тэрэгний сүлжээний тал хүрэхгүй хувь нь ажиллаж, Парис хотын метро урьдын адил хаалттай байсан байна.

Ингэснээр тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой энэ ажил хаялт Франц улсын түүхэн дэх хоёр дахь том эсэргүүцлийн хөдөлгөөн болж байгааг барууны хэвлэлүүд бичиж байна. 1986-1987 оны өвөл хөдөлмөрчид 28 өдрийн турш ажил хаясан нь түүхэн дэх хамгийн урт хугацааны эсэргүүцэлд тооцогдож байсан бол энэ удаагийнх үүнийг ардаа хаяхаар байна гэж зарим хэвлэл таамаглаж байна.

Зарим хэвлэлд бичсэнээр Францын Засгийн газар эсэргүүцэгчидтэй тохиролцох санал тавьсан ч, тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн бусад салбарын ажилчидтай нэгдэн дуурийн театрын бүжигчид, хөгжимчид ажил хаяж эхэлжээ. Нөхцөл байдлын улмаас Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ жилийн мэндчилгээндээ тэтгэврийн шинэчлэлийг тойрсон маргааны талаар үг хэлж, асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах