Францын эрх баригчид Интерполын тэргүүн асан ор сураггүй болсон хэргийг хаасан байна
Францын эрх баригчид Интерполын тэргүүн асан Мэн Хунвэй ор сураггүй болсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныгаа зогсоож хаасан байна.
Мэдээллийн алба

Францын эрх баригчид Интерполын тэргүүн асан МэнХунвэй ор сураггүй болсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныгаа зогсоож хаасан байна. Энэ тухай Ассошэйтэд пресс агентлаг мэдээлснийг Тасс агентлаг дамжуулж байна. МэнХунвэй нь өнгөрсөн 9 р сарын 29ны өдөр Францаас Хятад руу явснаасаа хойш холбоо барилгүй ор сураггүй болсонд тооцогдож байсан юм. Үүнтэй холбоотойгоор Францын Лион хотын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээр шийдвэрлээд байсан юм.
Гэвч 10-р сарын 7 ны өдөр Хятадын эрх баригчид МэнХунвэйг хууль зөрчсөн хэрэгт сэжиглэж байгаагаа мэдэгдсэн бол Хятадын олон нийтийн аюулгүй байдлын яамнаас Интерполынэкс тэргүүнийг авилга болон бусад хэрэгт сэжиглэж байгаагаа мэдэгдсэн юм. гэхдээ үүний дараа Мэний гэргий түүний амь насанд заналхийлж байгааг, нөхөр нь эсэн мэнд эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан.
Харин Францын мөрдөгчид түүний хэлснийг батлах баримтууд олоогүй, МэнХунвэйг Францын нутаг дэвсгэрт байхад нь түүнтэй холбоотой хэрэг гарсан нь батлагдаагүй учир ийнхүү хэргийг нь хаасан байна.


















