Францын ерөнхийлөгч агсан Жак Ширак таалал төгслөө
Францын ерөнхийлөгчийг албыг 12 жилийн турш хашсан, Жак Ширак таалал төгсжээ. Ерөнхийлөгч агсан Ширак Японы соёлыг гүн гүнзгий судалсан улс төрч байсан юм байна. Тэрээр амьд ахиудаа 40 гаруй удаа Японд очиж байжээ.
Мэдээллийн алба

Францын ерөнхийлөгчийг албыг 12 жилийн турш хашсан, ЖакШирак таалал төгсжээ. Ерөнхийлөгч агсан Ширак Японы соёлыг гүн гүнзгий судалсан улс төрч байсан юм байна. Тэрээр амьд ахиудаа 40 гаруй удаа Японд очиж байжээ.
Францын Үндэсний Ассамблейн гишүүд нэг минут дуугаа хурааж, ерөнхийлөгчөөс гадна Парис хотын даргаар 20 орчим жил ажилласан Ширакад хүндэтгэл үзүүлжээ. 1990 оноос хойш Францын төрийн тэргүүнээр 12 жилийн турш ажилласан ЖакШирак 86 насандаа таалал төгслөө. Ерөнхийлөгч агсан Ширак нь Францын Үндэсний Ассемблейн гишүүнээр анх 1967 онд сонгогдож байсан бол 1974 оноос ерөнхий сайдын албанд сонгогдож байжээ.
41 насандаа ерөнхий сайдын албанд томилогдсон ЖакШирак улс төрийн нам байгуулж байсан юм. Тэрээр 1976 оноос эхлэн Парис хотын даргаар ажиллаж эхэлжээ. Францын ерөнхийлөгчөөр 12 жил ажиллах хугацаандаа ЖакШирак олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж байсан удаа бий. Тухайлбал, тэрээр МуруоаАтол гэх газарт цөмийн бөмбөгийн туршилт явуулж, олон орны эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Мөн Ширак нь АНУ–ын удирдан явуулсан Иракын дайныг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг байсан юм. Францын алдарт улс төрч Ширак Японы шүлэг, сумо бөхийн барилдаанд тун дуртай нэгэн байжээ. Тэрээр хувийн болон албаны шугамаар Японд 40 гаруй удаа зочилсон байна.


















