Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын ерөнхийлөгч Энэтхэгт айлчилж байна

Ийнхүү Франц Энэтхэг улсууд ойртон дотносохыг чармайж байгаа ч Парисын Ази дахь гол түнш нь Бээжин хэвээр байх болно гэдгийг ажиглагчид энэ айлчлалтай нь холбоотойгоор сануулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын ерөнхийлөгч Энэтхэгт айлчилж байна
Францын ерөнхийлөгч Энэтхэгт айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Энэтхэг улсад төрийн айлчлал хийж байна. Францын удирдагчийн хувьд Энэтхэгийг бүс нутаг дахь гол стратеги түнш нь болно гэж ихээхэн найдлага тавьж байгаагаа илэрхийлж байна.

Чухамхүү түүний Энэтхэгт хийж байгаа 4 өдрийн төрийн айлчлал нь ийм зорилготойн тэрээр онцолсон юм. Ерөнхийлөгч Эммануэль Макроны айлчлал өчигдөр эхэлсэн. Францын залуу Ерөнхийлөгч Их Британи Европын Холбооны эгнээнээс гарах гэж байгааг ашиглан Европ дахь Энэтхэгийн ашиг сонирхлыг зуучлагч Лондоны орон зайг эзлэхийг чармайж байгаагаа нуухгүй байна.

Өчигдөр Францын Ерөнхийлөгч Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарын уулзалт хэлэлцээ боллоо. Хоёр орны төр засгийн тэргүүн нарын уулзалтын төгсгөлд Францын аж үйлдвэрийн гигант Сафран Энэтхэгийн агаарын хөлөг үйлдвэрлэгч Спайсжет компани 12 тэрбум еврогийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Ийнхүү Франц Энэтхэг улсууд ойртон дотносохыг чармайж байгаа ч Парисын Ази дахь гол түнш нь Бээжин хэвээр байх болно гэдгийг ажиглагчид энэ айлчлалтай нь холбоотойгоор сануулж байна.

Хуваалцах