Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч Фийоны эхнэрийг тойрсон шуугиан дэгдлээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх компани ид үедээ шилжээд байна. Сонгууль болоход 3 сар хүрэхгүй хугацаа үлдэж, өрсөлдөөн ширүүсч эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын Ерөнхийлөгч Фийоны эхнэрийг тойрсон шуугиан дэгдлээ
Францын Ерөнхийлөгч Фийоны эхнэрийг тойрсон шуугиан дэгдлээ. Зураг: МҮОНРТ

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх компани ид үедээ шилжээд байна. Сонгууль болоход 3 сар хүрэхгүй хугацаа үлдэж, өрсөлдөөн ширүүсч эхлээд байна.

Гэвч барууны төв хүчний нэр дэвшигч, ялалт байгуулах магадлал хамгийн өндөртэйд тооцогдож байгаа Франсуа Фийоны эхнэрийг тойрсон шуугиан газар аваад байна. Францын Канар Аншенэ сэтгүүлд Фийоны эхнэр Пенелопа 8 жилийн туршид парламентын атташе гэдэг албан тушаал хашсан нэрээр хагас сая евро авсан хэмээн мэдээлсэн нь нэр дэвшигч Фийоны нэр хүндэд сөргөөр нөлөөлж мэдэхээр болоод байна. Францын прокурорынхон энэ асуудлыг мөрдөн шалгахаар болоод байгаа нь улам нэрмээс болж байна.

Францын хуулиар бол Пенелопа Фийон парламентын гишүүн нөхрийнхөө туслахаар ажиллахад харшлах зүйлгүй юм байна. Гэвч үнэхээр энэ ажлыг нь хийсэн эсэхэд гол эргэлзээ үүсч байгаа юм. Франсуа Фийон өнгөрсөн оны 11 сард болсон дотоод сунгаанд ялалт байгуулсан бөгөөд түүний энэ ялалтыг бусад нэр дэвшигчид нь хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнөөсөө гарч байсан билээ.

Хуваалцах