Францын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн болно
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, хэт барууны “Үндэсний фронт” намын дарга Ле Пен нар өнөөдөр болох халз мэтгэлцээндээ бэлтгэж байна. Ням гарагт болох сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтын босгон дээр болох гэж байгаа цорын ганц халз мэтгэлцээнийг хэдэн сая сонгогчид анхааран чих тавьж байна
Мэдээллийн алба

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, хэт барууны “Үндэсний фронт” намын дарга ЛеПен нар өнөөдөр болох халз мэтгэлцээндээ бэлтгэж байна. Ням гарагт болох сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтын босгон дээр болох гэж байгаа цорын ганц халз мэтгэлцээнийг хэдэн сая сонгогчид анхааран чих тавьж байна.
Урьдчилсан санал асуулгуудаар, одоогийн ерөнхийлөгч Макрон итгэлтэй тэргүүлж байгаа боловч дэмжигчид нь түүнийг санаа амарч болохгүйг анхааруулсаар байна. 2017 оны сонгуулийн дүнд, МакронЛеПенээс 10 орчим хувиар илүү санал авсан дүр зураг энэ жил ч давтагдаж магадгүй байгааг ажиглагчид тэмдэглэж байгаа юм.
2017 онд Макрон 66,1 хувийн саналаар ялалт байгуулж байсан. Гэхдээ энэ жилийн тухайд, Ковид цар тахлын үеийн удирдлага, эдийн засгийн бодлогоосоо болж чамгүй шүүмжлэлд өртөж байгаа нь байдлыг нэлээд хүндрүүлж болзошгүй байгааг олон улсын шинжээчид тэмдэглэж байна. Өнөөдөр болох халз мэтгэлцээн, хоёр нэр дэвшигчийн хувьд, сонгогчдын санаа бодлыг өөрсдийн талд хандуулах сүүлчийн том боломж болж байгаа юм.


















