Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгчийн нэр хүнд унасаар байна гэжээ

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд амралтын хугацаанд нь ямар нэг гэнэтийн нөхцөл байдал үүсэхэд бэлэн байхын тулд ажлын утсаа салгалгүй ямагт холбогдохыг танхимынхаа гишүүддээ хатуу сануулсан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын Ерөнхийлөгчийн нэр хүнд унасаар байна гэжээ
Францын Ерөнхийлөгчийн нэр хүнд унасаар байна гэжээ. Зураг: МҮОНРТ

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд амралтын хугацаанд нь ямар нэг гэнэтийн нөхцөл байдал үүсэхэд бэлэн байхын тулд ажлын утсаа салгалгүй ямагт холбогдохыг танхимынхаа гишүүддээ хатуу сануулсан байна. Засгийн газрын зарим гишүүд харин Ерөнхийлөгчийнхөө энэ зөвлөмжид дургүйцлээ илэрхийлж байгаа бол, шинжээчид харин Олландыг энэ алхмаараа сайд нарынхаа нэр хүндийг дээшлүүлэхийг хичээж байна гэж дүгнэлээ. Франц улс одоогоор түүхэндээ байгаагүй өндөр ажилгүйдэлтэй, дээр нь иргэдийнх нь гуравны нэг орчим хувь нь огтоос амарч зугаалах санаагүй байгаа юм. Нийгмийн судалгаануудаас харахад, Ерөнхийлөгчийнх нь нэр хүнд тийм ч сайнгүй байгаа аж. Дээр нь Олланд “Версаль”ийн ордны ойролцоо тансаг харшид амралтаа өнгөрүүлэхээр сонгосныг Францчууд шүүмжилж байгаа юм байна.

Л.Пүрэвдолгор

Түлхүүр үг:Франц
Хуваалцах