Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн боллоо

Францын сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн боллоо. Энэ мэтгэлцээнийг үзсэн Францын үзэгчид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөөс тус улсын эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Эммануэль Макронд ялалт өгөөд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн боллоо
Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Францын сонгуульд нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн боллоо. Энэ мэтгэлцээнийг үзсэн Францын үзэгчид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөөс тус улсын эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Эммануэль Макронд ялалт өгөөд байна.

Францын "Би Ф М" теле сувгийн мэдээлснээр Илаб социологийн хүрээлэнгийн судалгаагаар ийм дүн гарчээ. Халз мэтгэлцээнд Макроноос гадна Үндэсний фронтын Марин Ле Пен, Бүгд найрамдах намын Франсуа Фийон, Социалист намын Бенуа Амон болон эвлэрэшгүй Франц намын тэргүүн Жан Люк Меланшон нар оролцсон юм.

Санал асуулгад оролцогчдын 29 хувь Макронд, 20 хувь Жан Люк Меланшонд, ялалт байгуулах магадлалтайд тооцогддог Марин Ле Пен болон Франсуа Фийонд 19 хувь нь л саналаа өгсөн байна. Харин үзэгчдийн 11 хувь нь Амонд ялалт өгсөн байна. Энэ удаагийн халз мэтгэлцээнийг ТФ 1 телесуваг зохион байгуулж дамжуулсан бөгөөд 11 нэр дэвшигчээс рейтинг өндөртэй тав нь л урьж оролцуулсан байна.

Хуваалцах