Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөн хурцадлаа

Францын социалист намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөнд боловсролын сайд асан Бенуа Амон ялалт байгууллаа. Тэрээр намын дотоод сунгаанд нийт гишүүдийн 60 хувь буюу 1,1 сая хүний саналаар ялаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын ерөнхийлөгчийн  сонгуульд  нэр дэвшигчдийн өрсөлдөөн  хурцадлаа
Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөн хурцадлаа. Зураг: МҮОНРТ

Францын социалист намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөнд боловсролын сайд асан Бенуа Амон ялалт байгууллаа. Тэрээр намын дотоод сунгаанд нийт гишүүдийн 60 хувь буюу 1,1 сая хүний саналаар ялаад байна. Намын дотоод сунгаа зохион байгуулагч дээд байгууллагын тэргүүн Том Клегийн мэдэгдсэнээр санал хураалтын үеэр ямар ч зөрчил гараагүй аж.

Санал хураалтын дүнгээр социалист намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байгаа Мануэль Вальс 41,3 хувийн саналаар 2-рт оржээ. Үүний өмнөх санал хураалтын дүнгээр Бенуа Амон мөн л ялалт байгуулсан юм. Францын Ерөнхийлөгчийн сонгууль 2 үе шаттайгаар зохион байгуулагддаг юм. Эхнийх нь дөрөвдүгээр сарын 23-нд болох бол 2 дахь шат ирэх тавдугаар сарын 7-ны өдөр болох юм. Ийнхүү зүүний болон барууны хүчнийхэн ялагчаа тодруулж байна. Харин Үндэсний фронт намын дотоод сунгаа эхлээгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялалт байгуулчихсан. Их Британи Европын Холбооны эгнээнээс гарах болсон нь хэт үндэсэрхэг үзэлт Үндэсний фронт намын Марин Лё Пен найдвар төрүүлж байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Тэрээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах бэлтгэлээ хангасан. Зохион байгуулалт сайтай, бүх хүчээ дайчлахаар байгаа тул ялалтанд хүрнэ гэдэг итгэлтэй байгаагаа ч илэрхийлжээ.

Хуваалцах