Францын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн боллоо
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат энэ ням гарагт болно. Ерөнхийлөгч Эммануэль Макрон, өрсөлдөгч намын дарга, хэт барууны үзэлт Марин Ле Пен нарын мэтгэлцээн өчигдөр боллоо.
Мэдээллийн алба

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат энэ ням гарагт болно. Ерөнхийлөгч Эммануэль Макрон, өрсөлдөгч намын дарга, хэт барууны үзэлтМаринЛеПен нарын мэтгэлцээн өчигдөр боллоо.
Мэтгэлцээний үеэр Макрон, МаринЛеПений нам 2014 онд Чех-Оросын банкнаас 9 сая еврогийн зээл нь авсныг дурдаж, түүнийг ийнхүү Оросын банкнаас зээл авснаараа тус улсаас хараат, холбоотон болсон хэмээн буруутгаж, ОХУ-ыгЛеПений "банкир" гэж тодорхойлсон байна.
Харин ЛеПен үүний хариуд “Франц, Европын банкнууд мөнгө зээлэхээс татгалзсаны улмаас түүний нам Чех-Оросын банканд хандсан” хэмээн өмнө нь хэлж байсан тайлбараа давтжээ. Энэ зээлийг авснаас хойш ЛеПений хэт барууны үзэлт “Үндэсний фронт” нам олон жилийн туршид Путинтэй холбоотой байсан гэж “Ассошиэйтэд пресс” агентлаг мэдээлжээ.


















