Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатны санал хураалт энэ сарын 24-нд болно

Таван жилд нэг удаа болдог Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт ням гарагт явагдлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатны санал хураалт энэ сарын 24-нд болно
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатны санал хураалт энэ сарын 24-нд болно. Зураг: МҮОНРТ

Таван жилд нэг удаа болдог Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өнгөрсөн ням гарагт явагдлаа. Урьдчилсан санал асуулгын дүнд, хэт барууны үзэлт "Үндэсний нэгдлийн" намаас нэр дэвшигч МаринЛеПен, одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хамгийн өндөр санал авч хоёр дахь шатанд тунаж үлдсэн байна.

Тодруулбал, МаринЛеПен 24.03 хувийн санал авсан бол, одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон 27.41 хувийн саналаар тэргүүлж байна гэж дотоод хэргийн яам нийт саналын хуудасны 95 хувийг тоолсны дараа мэдэгдлээ. Сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр бүрэн гарч, тодорхой болох юм.

Макрон Украины нөхцөл байдлыг дипломат аргаар шийдвэрлэхийг хичээж, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан бол, МаринЛеПен дэлхий дахинд үнийн өсөлттэй байгаа энэ цаг үед бага орлоготой сонгогчдыг дэмжиж, амьжиргааны түвшинг дээшлүүлэхээ амласан юм.

Тэдэнтэй өрсөлдсөн бусад 10 нэр дэвшигч, Украины нөхцөл байдалтай уялдуулж авах арга хэмжээ, коронавирусний цар тахлын дараа эдийн засгаа хэрхэн сэргээх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэдний хамгийн ойрын өрсөлдөгч, ардчилсан социалист, зүүний үзэлтэй улс төрийн намын “Ла Франс Инсоумизе” намын дарга Жан-ЛюкМеленшон одоогийн байдлаар 21.57 хувийн санал авчээ. Бусад нэр дэвшигчдийн нэгэн адил дэмжлэг багатай байгаа тэрбээр урьдчилсан сонгуулийн дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, хоёр дахь шатны сонгуульд ЛеПенийн төлөө саналаа өгөхгүй байхыг дэмжигчдээ уриалсан байна.

Макрон, ЛеПен нар өмнө нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд мөн өрсөлдөж байсан. Хэрэв ЛеПен энэ удаагийн сонгуульд ялбал Францын анхны эмэгтэй ерөнхийлөгч болно. Францын түүхэнд үүнээс өмнө, хамгийн өндөр албан тушаал эрхэлж байсан эмэгтэй улс төрч нь, 991 оны 5 дугаар сараас 1992 оны 4 сар хүртэл тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан ЭдитКрессон юм.

Хуваалцах