Францын жуулчны цогцсыг олжээ
Францын жуулчин Эрве Гоурдел өнгөрсөн есдүгээр сард Алжир улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалж яваад Халифын вант улс бүлэглэлийн цэргүүдэд барьцаалагдаж, цаазаар авахуулжээ.
Мэдээллийн алба

Францын жуулчин Эрве Гоурдел өнгөрсөн есдүгээр сард Алжир улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалж яваад Халифын вант улс бүлэглэлийн цэргүүдэд барьцаалагдаж, цаазаар авахуулжээ. Алжирын цагдаа нар энэ хэрэгт холбоотой хоёр сэжигтнийг баривчилсны дараа 55 настай жуулчны цогцсыг үнэрч нохойны тусламжтайгаар Акбил хотын ойролцоогоос олсон байна. Цогцсыг Армийн мянга гаруй цэрэг Акбил, Абу Юсеф хотуудаас олон сар хайсны эцэст ийнхүү олжээ. Өнгөрсөн есдүгээр сард олзлогч этгээдүүд Эрвег цаазалж буй бичлэгээ нийтэд дэлгэсэн нь Францын Засгийн газрын бухимдлыг төрүүлж, Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаанд шууд нэгдэхэд хүргэсэн юм.


















