Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын хоёр онгоцонд бөмбөг дэлбэлнэ гэв

Өчигдөр Францын Эйр Франс иргэний агаарын тээврийн компанийн АНУ-ын хоёр өөр хотоос Парис чиглэлд хөөрсөн нислэгүүдэд тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж утсаар заналхийлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын хоёр онгоцонд бөмбөг дэлбэлнэ гэв
Францын хоёр онгоцонд бөмбөг дэлбэлнэ гэв. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Францын Эйр Франс иргэний агаарын тээврийн компанийн АНУ-ын хоёр өөр хотоос Парис чиглэлд хөөрсөн нислэгүүдэд тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж утсаар заналхийлсэн байна. Заналхийлэлтэй холбогдуулан нислэгийн аюулгүй байдлын албаныхан Вашингтоноос Парис чиглэлд хөөрсөн нислэгийг Канадын Галифакс руу, Лос Анжелесаас Парис чиглэлд хөөрсөн нислэгийг Солт Лэйк Сити рүү чиглэлийг нь өөрчилжээ.

Энэхүү хоёр нислэгийг өөрчилсөн чиглэлд нь аюулгүй буулгаж, зорчигчдыг нүүлгэн шилжүүлсэн тухай СиЭнЭн агентлаг мэдээлж байна. Одоогоор нислэгийн аюулгүйн албаныхан Эйр Франсын онгоцууд болон зорчигчид, тэдний ачаа тээшийг шалгаж байгаа юм байна. Мөн утсаар Франц хэлээр өгсөн заналхийллийн эх сурвалжийг тогтоохоор цагдаа, тагнуулынхан ажиллаж байгааг Францын хэвлэлд мэдээлжээ.

Хуваалцах